Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2018 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж