Улаанбаатарын өвлийн наадмын үзвэрүүд

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын өвлийн наадмын үзвэрүүд

Улаанбаатарын өвлийн наадмын үзвэрүүд

Нийслэлийн аялал, жуулчлалын газраас зохион байгуулдаг өвлийн наадам өнөөдөр, маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Монгол ёс заншил, өв уламжлалыг сурталчилан таниулах зорилготой энэхүү наадам цас мөсний наадгай, тоглоомыг хөтөлбөртөө багтаажээ. Мөн наадмыг зорьсон иргэд цаа буга, тэмээ унаж, нохойтой чаргаар ч гулгах боломжтой юм байна. 

Идэр есийн хүйтэн жаврыг үл тоон өвлийн наадмыг зорьсон иргэдийн зууш бол “цуйван” юм. 3.5 метрийн диаметртэй том тогоонд тогооч нар цуйван сэгсэрч хоолны шоу үзүүлбэр үзүүлэхээс гадна иргэд ч амсах боломжийг олгожээ. 

Мөн сур болон шагайн харваачид цэц мэргэнээ сорьж байгаагаас гадна олон хөгжөөнт тоглоомыг бэлдсэн байна. 

Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтойгоор Улаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулж буйг Нийслэлийн аялал, жуулчлалын газраас онцолжээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж