Хашааны газрыг байраар солих шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Хашааны газрыг байраар солих шаардлага хүргүүлжээ

Хашааны газрыг байраар солих шаардлага хүргүүлжээ

Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын иргэдийг оролцуулсан жагсаалыг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм.

Тэд хотын даргад хандаж, хашааны газрыг байраар солих шаардлага хүргүүлжээ.

Иргэдийн хэлж буйгаар хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед хашааны газрыг 1-3 өрөө байраар солих ажил эхэлж, тууштай хэрэгжиж байсан. Гэтэл энэ ажил одоо зогссон.

Харин хашааны газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцож, жилийн найман хувийн ипотекийн зээлд хамруулах болж өөрчлөгдсөн байна. Энэ нь өмнөх хотын даргын гаргасан шийдвэрээс дордуулсан, иргэдийг хохироосон үйлдэл болж байна гэж үзэж байгаа аж.

Иймээс иргэд Гэр хорооллын хөгжлийн намынхантай хамтран хашааны газрыг байраар солих бодлого хэрэгжтэл үргэлжлүүлэн шаардлага тавихаар шийджээ.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж