Олимпийн бамбар Пёнчанд ойртсоор байна

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимпийн бамбар Пёнчанд ойртсоор байна

Олимпийн бамбар Пёнчанд ойртсоор байна

БНСУ-ын Сөүл хотод 1988 оны зуны олимпийн наадам амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл тус улс анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байна. 

Өвлийн XXIII олимпийн наадмын бамбар тус улсын хотуудаар аялсаар байгаа. Олимп болох Пёнчан хотод бөмбөр очиход ердөө зургаан хоногийн хугацаа үлджээ.

Олимпийн бамбар өнөөдөр Пёнчаны ойролцоо хот болох Ёнвол хотод ирээд байна. Бамбарын аялал маргаашаас эхлэн Тэбэг, Самчог, Дунхэ, Жонсог хотуудад очсоноор аялал өндөрлөнө.

БНСУ-ын ард иргэд олимпийн бамбарын буухиад идэвхтэй оролцож байгаа бөгөөд бамбарыг тус улсын алдартай жүжигчин, дуучин, тамирчдаас гадна хүндэт төлөөлөгчид буухиалж байгаа юм. Мөн бамбар очсон хот болгонд тусгайлан бэлтгэсэн урлагийн тоглолтыг иргэдэд үзүүлж байгаагаас гадна ард иргэд ч олимпизмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байгааг зохион байгуулагчид онцолжээ. Пёнчан хотын ойролцоох иргэд сайн дурын ажилд идэвхтэй хамрагдсан байна. 

“Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Грекээс ирсэн бөгөөд Инчоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялал эхэлсэн.

Олимийн бамбар БНСУ-ын хотуудаар дамжин хоёрдугаар сарын 9-ний өдөр олимпийн цэнгэлдэх хүрээлэнд залагдана. Түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадмын зохион байгуулахад БНСУ-ын ард түмэнд цөөн хоног үлдлээ. 

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадам нь хоёрдугаар сарын 9-нөөс 25-ны өдрүүдэд болно. Үүний дараа өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болох юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж