Боксчид “India Open”-оос таван медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Боксчид “India Open”-оос таван медаль хүртэв

Боксчид “India Open”-оос таван медаль хүртэв

Боксын үндэсний шигшээ багийн тамирчид шинэ оны анхны олон улсын тэмцээнээ Энэтхэгт хийлээ. Нью Дели хотод болсон “India Open” олон тэмцээнд 23 орны 240 тамирчн өрсөлдсөнөөс Монголын баг гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс 51 кг-д О.Жаргалан мөнгө, 48 кг-д Л.Алтанцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээн нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд болсон бөгөөд баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн ахлан явсан байна. Мөн тэмцээний шүүгчээр Д.Мандахбаяр ажиллажээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж