Монголын хүндийг өргөлтийн холбооноос энэ оны эхэнд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тус холбооноос өнөөдөр “Хүч” спорт хорооны зааланд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 10 гаруй байгууллагын тамирчид өрсөлдөж байна.
Тэмцээн хөвгүүд, охидын тус бүр есөн жинд аваргууд тодруулах бөгөөд маргааш өндөрлөнө.
Ч.БОЛОР