Лавров гадаадад буй орос иргэдэд анхааруулга хүргэв

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Лавров гадаадад буй орос иргэдэд анхааруулга хүргэв

Лавров гадаадад буй орос иргэдэд анхааруулга хүргэв

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров  гадаадад аялж буй орос иргэдийг АНУ-ын тагнуулын байгууллага, мөрдөх товчоо баривчилж, мөрдөж мөшгөж болзошгүйг анхааруулжээ.

Сергей Лавров пүрэв гаригт (2018.02.01) хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын хууль  сахиулах болон тагнуулын байгууллагаас гадаадад, ялангуяа АНУ-д аялж буй орос иргэдийг баривчлах буюу саатуулах тухай сануулга ирсэнтэй холбогдуулан зөвлөмж хүргэж байна” гэжээ.

‘АНУ болон ОХУ-ын эрх бүхий байгууллагуудын хоорондох хамтын ажиллагааг сайжруулах бидний саналыг үл хэрэгсэн АНУ-ын тусгай албад дэлхийн өнцөг булан бүрд байгаа орос иргэдийг мөрдөж, мөшгөх нь эрчимжиж байна” хэмээн Сергей Лавров мэдэгдэлдээ дурджээ.

‘Иймд үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж үзээд, бид ОХУ-ын иргэдийг гадаадад аялахдаа дээрх эрсдэлийг тооцож үзэхийг анхааруулж байна” гэжээ.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москваг хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээс болж ОХУ, АНУ-ын харилцаа сүүлийн үед таагүй байгаа. Энэ хэргээс болж АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 2016 оны сүүлээр ОХУ-ын 25 дипломат ажилтныг АНУ-аас хөөн гаргах шийдвэр гаргасан юм.

АНУ-ын эдийн засгийн хоригийн хариуд ОХУ тус улсын дипломат ажилтны тоог бууруулсан.

Сергей Лавровын хэлснээр 2017 оноос хойш Вашингтоны хүсэлтээр оросын 10 гаруй иргэн гадаад оронд аялж явахдаа саатуулагджээ.

Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж