Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

Энэ долоо хоногт “News” агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн ярилцлагуудыг дахин хүргэж байна.

Б.Ганчимэг: Холливудын алдартай жүжигчдээс их зүйл сурсан

Английн кино урлаг болон загварын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө ялгаран гарч ирж буй монгол бүсгүйг уншигч та бүхэнд танилцуулж байна. Түүнийг Баярсайханы Ганчимэг гэдэг. Англид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Wonder Women” /2017/, “Ex Machima” /2014/, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6” /2013/, Ronan-47 /2013/ зэрэг Холливудад шуугиан тариад буй кинонуудад дүр бүтээжээ. Б.Ганчимэгтэй бид онлайнаар холбогдож, ярилцлага авсан юм.


-Юуны өмнө ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-“News” агентлагийн уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би өмнө нь Монголынхоо хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ийм боломж олдсонд талархаж байна. Намайг Баярсайханы Ганчимэг гэдэг. Одоо Англи улсад жүжигчин, моделийн чиглэлээр ажилладаг. Намайг энд Gana Bayarsaikhan нэрээр маань илүү мэддэг.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=270232 линк рүү орж уншина.

Ц.Туваан: У.Хүрэлсүхээс юу ч хүлээх хэрэггүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавилаа. МАН Засгийн эрх барьснаас хойш болон энэ 100 хоногийг сөрөг хүчний зүгээс ямар дүгнэлт хийж байна вэ?

-У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсанаас хойших 100 хоногийн тайлангаа тайлагналаа. Гэхдээ энэ тайланд тусгагдсан зүйлс худлаа гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардчилсан намаас У.Хүрэлсүхийн 100 хоногтой холбоотойгоор иргэдэд зориулсан мэдээллийг нэгтгэж тараасан. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч дорвитой ажил хийсэнгүй. МАН Засгийн эрх авснаас хойш нэг жил долоон сарын хугацаанд нэг ч километр зам тавьсангүй, бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Харин эсрэгээрээ ард иргэдийн амьжиргаа муудсан, есөн төрлийн татвар нэмсэн, шатахууны зохиомол хомсдол үүсгэн өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдсөн, том төслүүдээ хөдөлгөх талаар нэг ч алхам хийсэнгүй, утаа ярьсаар утаагаа арилгасангүй. Ардчилсан намын үед нэг хувь руу буулгасан инфляцыг зургаан хувиар нэмэгдүүлсэн, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн ийм л үзүүлэлттэй ажлаа хийж байна, Засгийн газар. Ардчилсан намын зүгээс энэ асуудалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=270344 линк рүү орж уншина.

Э.Бат-Үүл: Ардчилалд аюул учраад байна

Монгол Улсын Баатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та жагсаал цуглаан зохион байгуулж, ардчиллын төлөө тэмцэж явсан партизануудаа жагсаалд уриалсан байсан. Та ямар учраас жагсаал зохион байгуулахаар болсон бэ?

Ардчилалд аюул учраад байна. Өөр, өөрийн дарангуйллын хувилбарыг санал болгож байгаа талуудын хүч тэнцчихээд байгаа учраас л ардчилал амь голтой байна. Энэ тэнцвэр алдагдахад л ардчилал устана.

-Ингэхэд АН, ардчилагчид хаачив. Сүүлийн үед Монгол Улс ардчиллаасаа улам бүр ухрах боллоо шүү дээ?

-С.Зориг байхгүй, Ц.Элбэгдорж ажлаа өгөөд сураггүй алга болсон, партизанууд урам зориг нь мохсон, ардчиллагчид хааш яаш байдалд автсан. Баабар, баабар.мн-тэйгээ хамт ардчиллыг хамгаалан тэмцэж ядаж байна. Би Сүхбаатарын талбай дээр ‘бүрээгээ татаад’ хэдэн залуустай зогсож байна даа.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=270549 линк рүү орж уншина.

Б.Шинэбаяр: Би өөрийгөө эвдсэн дүрд тоглохыг хүсэж байна

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг төгсөн, найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон. Хамгийн сүүлд ‘Гэгээн Муза’ наадмаас шагнал хүртэж, ОХУ-д зохиогдсон “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарч байжээ.

-Сүүлийн үеийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг та. Уран бүтээлийн олз омог ихтэй юу. Та Ромеогийн дүрээр “Гэгээн-Муза” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авч байсан санагдана ?

-Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2013 онд СУИС-ийг гавъяат Э.Чулуунчимэг, Л.Дэмидбаатар нарын удирдлага дор төгссөн. Тэгээд дараа жил нь Улсын драмын эрдмийн театр гэх өндөр босготой айлын гишүүн болж байлаа. Удалгүй У.Шиксперийн алдарт зохиол “Ромео Жульеьта” жүжгийн гол дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм. Тэр жилдээ Ромеогийн дүрээр “Гэгээн-Муза” наадмаас шилдэг гол дүрийн шагнал авсан. Түүний дараа их зохиолч Д.Нацагдоржийн түүхээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжигт их зохиолчийн дүрд тоглосон. Харин өнгөрсөн онд зохиолч Л.Толстойн “Адууны түүх” жүжигт цэргийн даргын дүр дээр ажилласан байгаа.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=270544 линк рүү орж уншина.

Н.Батцэцэг: Залуус захидал их бичдэг байлаа

“Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч бүсгүй, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа” киноны алаг нүдэн, “Газарчин” киноны индиан эмэгтэйн дүр таны сэтгэлд хоногшин үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Уншигч та түүний тоглосон цөөн хэдэн дүрээс дурьдахад л “Мартагдашгүй танил” булангийн зочин хэн болохыг таньсан байх. Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийг урин ярилцлаа. Түүний залуу насыг мөнхөлсөн олон сайхан дэлгэцийн уран бүтээлийнх нь тухай мартагдашгүй дурсамжаас хамтдаа хуваалцъя.

-Би олны л жишгээр өссөн, хотын жирийн сэхээтэн айлын охин. Аавын маань ах Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат гэж “Арав дахь хавраа үдье”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Миний ардын сэтгэл цагаан” зэрэг олон сайхан дуу зохиосон хүн байсан. Ах маань аавын талын ганц урлагийн хүн нь. Харин ээж залуу байхдаа Драмын театрт жүжигчин байсан. Гэхдээ олон хүүхэд төрүүлж, асарсан учраас театрынхаа ажлаас эрт хөндийрч, гарсан юм билээ. Би нэгдүгээр ангийнхаа шинэ жилээр цасан охин болж байснаа их тод санадаг юм. Аав гоё хувцас оёж өгөөд л. Ер нь манай аавын талынхан их уран хүмүүс байсан.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=270632 линк рүү орж уншина.

Б.Идэржавхлан: Яагаад сайхан дуулдаг багш байж болохгүй гэж

“Монгол HD" телевизийн ‘The voice Mongolia-2018’ шоу нэвтрүүлгийн оролцогчдоос чадалтай хоолойгоороо ялгарч чадсан нэгэн бол математикийн багш Б.Идэржавхлан. Туршлагатай дуучнаас дутахааргүй авьяастай тэрбээр өмнө нь UBS телевизийн "My voiсe" шоуны финалын шатанд шалгарч, “Universe best songs 2016” уралдааны шилдэг 12 оролцогчийн нэг болж байжээ. Түүний төрсөн ах “Universe best songs 2010” шалгаруулалтын тэргүүн байр, гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс гэдгийг хэдийнэ хүмүүс мэддэг болсон. Шалгуур өндөртэй ‘The voice Mongolia’ шоуны тайзнаа “Буруу эргэлт” киноны дууг тун чадварлаг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан, "Шинэ үе" дунд сургуулийн багш Б.Идэржавхлангийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Таны хамгийн анх оролцож байсан урлагийн чиглэлийн уралдаан гэвэл “My voice” шоу нэвтрүүлэг үү?

-Тийм ээ. Би багаасаа дуулах сонирхолтой, амандаа дуу аялаад л явдаг хүүхэд байсан. Найз нөхдийнхөө хүрээнд дуулчихдаг байсан бол нэг удаа өөрийгөө сориод үзье гэж шийдээд, 2015 онд тус нэвтрүүлэгт орж байсан. Ямар ч мэдлэггүй, туршлагагүй гэж өөрийгөө голж байсан ч финалын шат хүртэл явсан. Дараа нь 2016 онд “Universe best songs”-д оролцож, шилдэг 12 оролцогчийн нэгээр шалгарч байлаа. Тэр үе үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Одоо хүртэл тэр үеийг тодхон санадаг юм. Эргээд бодоход оролцсон тэмцээн бүрээсээ бага гэж чамлахааргүй их зүйл сурч мэдсэн байна.

Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/6?id=270643 линк рүү орж уншина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж