Судлаачид сүүлийн үеийн лазер технологи ашиглан Гватемалд Маяагийн соёлын эртний 60,000 дурсгал газар доор байгааг илрүүлжээ.
Лазер технологийг газар доорх байшин барилга, ордон, цамхаг болон цайз хэрмийг илрүүлэхэд ашигладаг байна.
Археологичид Маяагийн соёл иргэншлийн үеийн эртний хотуудын ойролцоо энэхүү байгууламж байгааг тогтоожээ. Петений хойд хэсгээс олдсон энэхүү нүсэр байгууламж ойролцоогоор 2100 км/кв талбайг хамарч буй аж.
Археологичид энэхүү шинэ технологи Маяагийн соёл иргэншлийн талаарх дэлхий нийтийн ойлголтыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Брауны их сургуулийн археологи, антропологийн профессор Степен Хьюстон ‘Энэ бол Маяагийн археологийн малтлага эхэлснээс хойш 150 жилийн хугацаанд гарч буй хамгийн том нээлт” гэжээ.
Газар доорх энэхүү нүсэр байгууламж чулуун тавцангуудаас бүрдсэн пирамид хэлбэртэй гэнэ.
Лазер технологийн тусламжтай явуулсан археологийн судалгааны дүнд судлаачид Маяагийн эртний хотын хэмжээ, хүн амын нягтаршил өмнө таамаглаж байснаас гурваас дөрөв дахин их болохыг тогтоосон байна. Судлаачид цаашид дээрх технологийг эртний Хятад, Грекийн соёлыг судлахад ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC