Бөхчүүдийн дуулахыг сонсоорой

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн дуулахыг сонсоорой

Бөхчүүдийн дуулахыг сонсоорой

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярын өмнө бөхчүүд оролцдог “Хийморь далласан аялгуу” хэмээх урлагийн тоглолтыг зохион байгуулдаг билээ. Уламжлал болсон энэхүү тоглолт өчигдөр (2018.02.02) Бөхийн өргөөнд болж, уран хурц барилдаанаар ард түмнээ баясгадаг бөхчүүд ая дуугаа үзэгч түмэндээ өргөн барилаа.

“Хийморь далласан аялгуу” тоглолтод улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, улсын начин И.Ёндонсамбуу, С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, С.Багахүү, Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн нарын бөхчүүд оролцож, ая дуугаа өргөсөн. Мөн бөхчүүд дуучидтай хамтран үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулсан юм.

Улсын гарьд Н.Ганбаатар “Цагаан дунгийн дэрс”, улсын начин С.Багахүү “Аавдаа” дууг дуулсан бол улсын заан Б.Соронзонболд “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаараа үзэгчдээ уяраагаад авсан.

Мөн үзэгчдийн хамгийн сонсох дуртай дууны нэг болох “Хайрын тэнгэр диваажин” дууг улсын начин Э.Даш, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, Л.Сэрэлтийг эзгүйд хослон дуулж болох юм гэдгийг харуулж чадсан юм. 

Хэзээ ч үл мартагдах, хэдэн зуунаар эгшиглэх дуу байдаг. Эдгээр дууны нэг гавьяат жүжигчин У.Далантай, Д.Эрдэнэцэцэг нарын хамтран дуулсан “Сэтгэлийн булаг” дуу энэ үдэш эгшиглэсэн. Энэ удаа улсын харцага М.Бадарч дуучин Д.Эрдэнэцэцэгтэй хамтран дуулж, үзэгчдэдээ сэтгэлийн жаргалыг өгсөн юм.

Жил жил мартагдахгүй, жилээс жилээс өргөжиж буй “Хийморь далласан аялгуу” тоглолтоор өөрсдийгөө нээсээр байна. Дараа жилийн тоглолт даанч хол байна даа.    

“Хийморь далласан аялгуу” тоглолтын бүрэн бичлэгийг SHINE Production бүрэн хийсэн бөгөөд ЭНД-с сонсоно уу. 

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж