БНСУ олимпийн зочдоо угтан авсаар байна

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

БНСУ олимпийн зочдоо угтан авсаар байна

БНСУ олимпийн зочдоо угтан авсаар байна

БНСУ-ын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудал ачаалал ихтэй байна. Учир нь зургаан хоногийн дараа нээлтээ хийх өвлийн XXIII олимпийн наадамд оролцох баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид тус улсыг зорьсоор байна.

Өчигдөр (2018.02.02) Франц, Норвеги, Беларус, Швейцарь, Финланд, БНХАУ, Казахстан, АНУ, Чех зэрэг орны баг тамирчид БНСУ-д иржээ. Тамирчид Инчоны нисэх онгоцны буудлаас олимпийн наадам болох Пёнчан хотыг зорьсоор байна.

Өдөр бүр баг тамирчдыг угтан авч буй Инчоны нисэх онгоцны буудал хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг байсаар байна. Мөн олимпийн наадмыг үзэх жуулчдын тоо эрс өссөн учраас ачаалал ихтэй ажиллах болжээ. 

Пёнчан хот дахь тамирчдын тосгон хоёрдугаар сарын 1-ний өдөр нээгдсэн бөгөөд одоогоор 40 гаруй орны баг тамирчид байрлаад байна. 

Монголын олимпийн хорооны төлөөлөгч Пёнчанд очсон, баг тамирчдаа угтан авах бэлтгэл ажлыг хийж байна.

“Пёнчан 2018” олимпийн наадмын нээлт ирэх баасан гаригт болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж