Ларри Нассарыг хохирогчдын аав цохиж унагахыг оролдов

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Ларри Нассарыг хохирогчдын аав цохиж унагахыг оролдов

Ларри Нассарыг хохирогчдын аав цохиж унагахыг оролдов

Охидод бэлгийн дарамт учруулсан АНУ-ын олимпын шигшээ багийн эмч Ларри Нассарын шүүх хурлын үеэр өчигдөр (2018.02.03) шүүх хуралдаанд байлцсан хохирогчийн аав шүүгдэгч рүү гэнэт дайрчээ. 

Рэндалл Маргрейвсийн хоёр охин шүүх хурал дээр мэдүүлэг өгөхдөө эмч Ларри Нассар тэднийг болон дүү охинд нь бэлгийн дарамт учруулсан хэмээн хэлсний дараа ийм явдал болжээ.

Шүүгдэгч рүү гэнэт дайрсан Рэндалл Маргрейвсийг шүүгдэгчийг харгалзагч цагдаа нар амжиж болиулсан аж. АНУ-ын олимпын гимнастикийн шигшээ багийн эмч байсан Ларри Нассарын бэлгийн дарамт үзүүлсэн хохирогчдын тоо 265 болсон байна.

Эгч дүү гурван хохирогчийн аав Маргрейвс шүүгдэгч рүү дайрахаас өмнө Нассартай таван хором ганцаарчлан уулзуулахыг шүүгчээс хүссэн боловч шүүгч боломжгүй гэдэг хариулт өгчээ. Шүүх хурлын үеэр болсон энэ  хэргийн улмаас шүүх хурлыг түр хойшлуулсан байна.

Маргрейвсийг цагдаа нар гавлан шүүх хурлын танхимаас авч гарах үед тэрбээр “Тэр муу новштой би үзэлцмээр байна. Та нарт ийм зүйл тохиолдсон бол яах байсан юм бэ?” хэмээн уурсан хашгирчээ. Үүний дараа шүүгдэгч Ларри Нассарыг ч мөн шүүх хурлын танхимаас гаргасан бөгөөд шүүгч  танхимд байсан хохирогчдын ар гэрийнхэнд “Хүчирхийллээр юуг ч шийдэхгүй. Би энэ аавын нөхцөл байдлыг ойлгож байна. Гэхдээ бид ингэж болохгүй.  Ингэж авирлах нь бидний үр хүүхэд, бидний нийгэм, бидэнд тус болохгүй” гэжээ.  Харин энэ хэргийн талаар олж мэдсэн цахим хэрэглэгчид Маргрейвсийн үйлдлийг зөвтгөж байгаа юм.

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж