Монголын цанын холбооны ээлжит цуврал тэмцээнүүд орон нутагт үргэлжилж байна. Өчигдөр(2018.02.02) Булган аймгийн Тэшиг суманд Баруун бүсийн аварга шалгаруулах гүйлтийн цанын өсвөр болон насанд хүрэгчдийн тэмцээн “АНХДАГЧ НАРЫН ЦОМ” нэртэйгээр эхэллээ. Тэмцээний нээлтийн үеэр “Пёнчан 2018” өвлийн олимпийн туг аялах арга хэмжээг зохион байгуулжээ.
Дархан хилд олимпийн туг “Пёнчан 2018” арга хэмжээнд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын цанын холбоо, Дархан хилийн дайчидтай хамтран оролцсон байна.
Баруун бүсийн аварга шалгаруулах гүйлтийн цанын “Анхдагч нарын цом” тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнд баруун бүсийн болон саяхан Швейцарь улсад олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан өсвөрийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний ойрын зай болон холын зайн төрлүүдэд аваргуудаа тодруулах аж.
Ч.БОЛОР