УИХ: Цагаачлалын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

УИХ: Цагаачлалын тухай хэлэлцэнэ

УИХ: Цагаачлалын тухай хэлэлцэнэ

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт бэлэн болжээ.

Үүгээр ирэх долоо хоногт цагаачлалын тухай асуудал багтаж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоож өгчээ.

Үүнд:

                        1.Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

 

                        2.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

 

                        3.бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

 

            3.Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

 

                        1.Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;

 

                        2.Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;

 

                        3.бусад аймагт 2-оос дээшгүй.

 

            Цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлах зөвшөөрөл олгоход энэ тогтоолын хязгаарлалтад хамааруулахгүй байж болно гэж тогтоолд заажээ.

 

Хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хуваариас тодруулан харна уу.

 

                                             БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

Хоёрдугаар сарын 06-ны Мягмар гаригт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Хэлэлцэх асуудал:

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл.

02 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж