Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээ өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын төлөв танилцуулъя.

Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Баруун зүгийн нутгаар:

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 20-25 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж