Өвлийн олимп эхлэхэд зургаан өдөр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.03-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өвлийн олимп эхлэхэд зургаан өдөр үлдлээ

Өвлийн олимп эхлэхэд зургаан өдөр үлдлээ

БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн XXIII олимпийн наадам нээлтээ хийхэд зургаан хоногийн хугацаа үлдлээ.

Тус наадамд 92 орон оролцохоос орон орны туг олимпийн тосгонд мандлаа. Баг тамирчид олимпийн тосгонд байрласаар байна.

Өчигдөр Хойд Солонгосын баг тамирчид олимпийн тосгонд байрлаж, дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж эхэлсэн. Мөн одоогоор 20 гаруй орны тамирчид Пёнчан хот дахь тамирчдын тосгонд байрлаж, бэлтгэлдээ хамрагдаж эхэлсэн.

Ирэх даваа гаригаас эхлэн тамирчдын тосгоны туг өргөх ёслол болох тул Монголын багийн туг өргөх ёслол хоёрдугаар сарын 7-ны өдөр болно.

Гүйлтийн цанын тамирчин Ч.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эх орноо төлөөлөн энэ удаагийн наадамд өрсөлдөх бөгөөд баг тамирчид энэ сарын 6-ны өдөр БНСУ-ыг зорино.

Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд хоёрдугаар сарын 15-ны өдөр уралдах бол ОУХМ Ч.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд хурд сорино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж