Өвлийн наадмын төсөв 50 сая төгрөгт багтжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Өвлийн наадмын төсөв 50 сая төгрөгт багтжээ

Өвлийн наадмын төсөв 50 сая төгрөгт багтжээ

Нийслэл хотын өвлийн наадам өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус наадмын гол зорилго нь жуулчдад монгол ёс заншил, өв уламжлалыг сурталчилан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй тав дахь уламжлалт өвлийн наадмын зардалд 50 сая, нийт тэмцээний шагналын сан 10 сая төгрөгөөр зарцуулж байгаа аж.

Наадмын үеэр 3.5 метрийн диаметртэй том тогоонд тогооч нар цуйван сэгсэрч хоолны шоу үзүүлбэр үзүүлэн иргэдийг дайлах юм байна. Мөн залуучууд снөүбоард, рагби, тэшүүр, мөсөн хананд авиралтын үзүүлбэр хийхээс гадна олон хөтөлбөр багтжээ. Тодруулбал:

  • Өвлийн дугуй
  • Нохой чаргаар гулгах
  • Ан амьтадтай зураг даруулах
  • Гэр бүлийн буухиа тэмцээн
  • Олт таталтын тэмцээн
  • Хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогч

Мөн энэхүү наадмын үеэр мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд тэмцээнд найман аймаг, есөн дүүргийн тамирчид оролцох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж