Ц.Шаравжамц: Бүх гишүүдийн хурал хийх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамц: Бүх гишүүдийн хурал хийх цаг болжээ

Ц.Шаравжамц: Бүх гишүүдийн хурал хийх цаг болжээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн Дээд лигийн тоглолт өнөөдөр (2018.01.02) Спортын төв ордонд эхэллээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Шаравжамц мэдээлэл хийсэн юм. Энэ долоо хоногт Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нар хэвлэлийн хурал хийж, өөрсдийгөө тус холбооны хууль ёсныу дирдлага гэж мэдэгсдэн бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос БСШУСЯ-ны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Түүний мэдээлэл эдгээр үйл холбоотой байлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс дараах асуултад хариулт авлаа. 

-Та хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу? 

-Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн 19 дэх удаагийн нээлт болж байна. Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн холбоодын хоорондын үүссэн маргаантай асуудал нилээн хурцдаж ирлээ. Үүнээс үүдээд янз бүрийн дайралт, гүтгэлэг гарч, түүнтэй холбоотойгоор олон асуулт тавигдаж байна. Тиймээс үе үеийн тамирчдын хөлс хүч шингэсэн Спортын төв ордны зааландаа энэ мэдээллийг хийе гэж бодсон юм.

Үүссэн маргаан сүүлийн 3-4 жил үргэлжилж байна. Нийт 5-6 удаа шүүх хурал болсон ч шийдвэр нь хоёр талд гарсаар ирсэн. Алийнх нь зөв гэдгийг мэддэггүй. Сагсан бөмбөгийн хувьд үнэхээр хурцадмал байдалд хүрчихлээ. Ширээний ард суугаад хэлэлцэх үү гэдэг тал дээр ярилцах гэсэн юм. Ер нь сагсан бөмбөгийн түүхийг сөхвөл 2012 он хүртэл энгийн байдалтай явж ирсэн. Үүнээс хойш асуудлууд гарч ирсэн. 2013 онд Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан. Одоо бараг салбар 20 орчим холбоодтой болсон байх. Төрийн бус байгууллагуудын хуулийн цоорхой байгаад байна. Тэгэхээр үүн дээр засаж сайжруулах ажил гарч байгаа нь харагдаж байна. Энэ нь ганцхан сагсан бөмбөгийн холбоод биш бусад холбоодод ч хамаатай. 

-Ц.Цэвэрбал нарын танилцуулсан шүүхийн шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?

-Зургаан ч удаа хурал болсон. Шийдвэр аль аль талдаа ээлжлэн гардаг. Урьд гарсан хоёр шийдвэр ууган холбоонд гарсан. Гэтэл Дээд шүүх дээр очоод эсрэг талд нь гарчихсан.

-Спортын төв ордны заал олдохгүй байна гэдэг асуудлыг Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос тавьж байгаа. Та тэдэнд заал өгдөггүй юм уу?

-Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өгсөн бичигт Дээд лигийн тэмцээн болох өдрүүдийг (1, 3, 5) өөрчилж өгөөч гэсэн байсан. Гэтэл бид тэднээс өмнө ууган холбоо болох Монголын сагсан бөмбөгийн холбоотой гэрээ хийчихсэн байсан. Манайхан хариуг нь тухайн үед нь өгөөд, энэ удаа боломжгүй, харин Дээд лигийн тэмцээн дуусах үе буюу зургадугаар сараас зааланд орж болно гэсэн хариу өгсөн байгаа.

-Маргаантай байгаа холбоодын тухайд та хувь хүнийхээ зүгээс юу гэж хэлэх вэ?

-Би сагсан бөмбөгч Ц.Шаравжамц гэдэг хүнийхээ үүднээс ярихад, Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хэсэг болсон нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Ууган холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс ганц нь ч байхгүй үед хурал болсон нь буруу. Бүр гишүүн нь ч байгаагүй. Гэтэл Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүдийг цуглуулж, Монголын сагсан бөмбөгийн холбооны логог ашиглан, хурал хийсэн. Тэгээд ямар ч тамга тэмдэггүйгээр бүртгэлийн газарт очоод, гэрчилгээ авах эрхээ авчихсан. Үүнээс болж хоёр холбоо зөрчилтэй болсон. Энэ үйл ажиллагаагаа таслан зогсоогооч гэж Улсын бүртгэлийн газарт хандахад ‘Давхардсан’ гээд хүчингүй болгосон. Ингээд л шүүхээр явах асуудал эхэлсэн. 

Нийт сагсан бөмбөгч сонирхогч болон Дээд лигт тоглож байсан тамирчид маань нэг санаагаар нэгдээд, Бүх гишүүдийн хурал хийх хэрэгтэй болжээ. Ууган холбооны Бүх гишүүдийн хурал хийх цаг нь болсон гэдгийг би хэлмээр байна. Энэ талаар МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамирт хэлсэн байгаа.

-Азийн наадам ирэх наймдугаар сард Индонезид болно. Энэ наадамд манай сагсчид орох боломжтой юу?

-Үүнийг холбоод мэднэ. Холбоодыг нэгдээд, ширээний ард суугаач гэж зөвлөж байна. Хамгийн ууган холбоогоо хуучин хэвэнд нь байлгаач гэж хүсэж байна. Өнөөдөр Спортын тов ордны тохижилт ямар болсныг Дээд лигийн тэмцээнээс та бүхэн харж болно. Үндсэндээ Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ заалыг 2012-2016 оны хооронд өөрийнх юм шиг эзэмшсэн шүү дээ. Тэгэхэд Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ заалыг түрээсэлж ажиллахдаа өөрсдийнхөө хөрөнгөөр засварлаж, сайжрууллаа. Мөн нэг зүйлийг тодруулж хэлье. Улсын төсвөөс сагсан бөмбөгийн холбоонд тэрбум төгрөг төсөвлөж өгсөн гэж гүтгэсэн. Манай албан байгууллага тийм хэмжээний мөнгийг холбоонд өгч зарцуулах боломж байхгүй. Үүнээс гадна намайг хүүгээ Залуучуудын шигшээ багт авсан гэдэг авсан гэдэг мэдээлэл мөн гарсан. Үүнийг би мэддэггүй юм аа. Монголын сагсан бөмбөгийн холбоо ямар тамирчныг шигшээ багт авахаа өөрсдөө шийддэг. Эцэст нь нийт сагсан бөмбөгч сонирхогч та бүхэндээ баярын мэнд хүргэе. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж