Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Гүзээлзгэний тосгон

Гүзээлзгэний тосгон

Хөхөө өвлийн хүйтнээр Хятадын Жэжян мужийн Жяньдэ хотод байрлах Янь Цүньчиао хэмээх жижиг тосгон хүлэмжид тариалсан гүзээлзгэнээсээ арвин ургац авдаг аж. Энэ нь жуулчдыг татаад зогсохгүй тэд мөн гүзээлзгэнэ түүхэд тусалдаг байна.    

Тосгоныхон анх 1980-аад оны үеэс гүзээлзгэнэ тариалж эхэлжээ. Өдгөө тосгоны хэмжээнд 5000 гаруй мү газарт 2028 өрх гүзээлзгэнэ тарьдаг. Энэ нь тосгоны нийт тариачдын 34 хувийг эзэлдэг бөгөөд жилд ойролцоогоор 700 сая юанийн орлого олдог аж.

Өнгөрсөн 2017 онд гэхэд гүзээлзгэний тосгоныг амралтаараа зорин ирж, ургац хураалцсан жуулчид давхардсан тоогоор 50 мянгад хүрчээ. Харин нэг өдөрт хамгийн ихдээ 600 хүн хүлээн авсан байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж