28 компанийн 230,900 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

28 компанийн 230,900 хувьцаа арилжжээ

28 компанийн 230,900 хувьцаа арилжжээ

2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 230,900 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хөх Ган’ (HGN+15.00%) болон ‘Хүннү Менежмент’ (HBZ+14.99%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Түшиг Уул’ (TUS-13.28%) болон ‘Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл’ (JLT-10.21%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,179.43 нэгж болж 0.2 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,524,324,194,122 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж