Сар шинийн цуврал барилдааны хуваарийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Сар шинийн цуврал барилдааны хуваарийг танилцууллаа

Сар шинийн цуврал барилдааны хуваарийг танилцууллаа

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2018.02.02/ сар шинийн цуврал барилдааны хуваарийг танилцууллаа. Цуврал барилдаан хоёрдугаар сарын 11-нээс эхлэх ажээ. 

БАРИЛДААНЫ ХУВААРЬ

  • II.11-ний 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан, 
  • II.12-ны 12.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 
  • II.13-ны 12.00 цагаас Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • II.14-ний 12.00 цагаас Өсвөр болон Нийтийн монгол шандастаны ээлжит барилдаан, 
  • II.15-ны 12.00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглох бөхчүүд хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр Бөхийн өргөөнд очиж, бүртгүүлэхийг Монголын үндэсний бөхийн холбоо анхааруулжээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж