“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэн | News.MN

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэн

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэн

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн шинэчлэл, үүнд шаардагдах санхүүжилт, бусад асуудлаар санал солилцов.

“УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах саналтай байна гэв.

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан “УБТЗ” нийгэмлэгт техникийн шинэчлэл хийхэд анхаарах, мөн Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх төслийг хамтран хэрэгжүүлэх, “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой гэж үздэгээ илэрхийлэв. ОХУ-ын Москва хотноо энэ оны дөрөвдүгээр сард болох “Транс Россия” ачаа тээвэр, логистикийн олон улсын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр “Транзит Монгол-2018” арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлэв.

Энэ онд “УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэнийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэмдэглэлээ. “УБТЗ” нийгэмлэг өнгөрсөн жил 23 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөнийг дурдав. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч нэмэгдсэн гэлээ.

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийн, хүчин чадлыг нь сайжруулснаар нэвтрүүлэх чадвар эрс дээшилж, ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-02 150.129.142.80

Зөвхөн шинэчилэл хийе гэсэн. Бодит зүйл байхгүй боловч яаж ч магадгүй нэсэн давхар утга ч бгаа.

Avatar

Зочин 2018-02-02 27.123.214.104

УБТЗ-Д ДҮРМЭЭРЭЭ МУ-Д НЭВТЭРЧ ОРЖ ИРЭХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛГҮЙ АКТНЫ, ХАЯГДАЛ ТӨМӨРТ ТУШААХ ГЭЖ БАЙСАН АЧААНЫ 1000 ВАГОН ӨНДӨР ҮНЭЭР ЭНЭ НӨХӨР ШАХСАН УУ,УБТЗ-ЫН УДИРДЛАГ ХУВИЙН АШИГ СОНИРХЛООР АВСАН УУ ГЭХ АСУУДАЛ БИЙ ГЭЦГЭЭДЭГ,ЭНЭ ИХ НОЦТОЙ ШҮҮ,ӨНДӨР ҮНИЙН МАСЛО,ЗАМ ЗАСВАРЫН МАШИН АВСАН ГЭЭД УБТЗ-Д МАШ НОЦТОЙ АСУУДЛУУД ЯРИГДААД БАЙСАН,ЭНЭ ЮУ БОЛСОН БЭ, ХАРИН БАРУУН ЗҮҮНЭЭР 3 УЛСЫГ ХОЛБОСОН ХОЙШОО УРАГШАА НЭВТ ТӨМӨР ЗАМЫН КОРИДОР БИЙ БОЛГОЁ ГЭДЭГ МАШ ЗӨВ САНАГДАНА, ЭНЭНД ОХУ ХАМТАРВАЛ УБТЗ-Д ХАМААТАЙ БОЛНО, ОХУ ЭНЭНД ХАМТРАХГҮЙ БОЛ ЭНЭ КОРИДОРЫН ТӨМӨР ЗАМУУД УБТЗ-Д ОГТ ХАМААГҮЙ.

Avatar

Зочин 2018-02-02 122.201.19.66

Mongolchuud onoodriig hurtel orosiin barij ogson tomor zamiig ashiglaj baina. Tsaashid ch orsuudaas guij amidrah bolj baina. Ene l onoogiin mongol ulsiin hogjliin dur torh bolchihood baina doo.

Avatar

Зочин 2018-02-02 66.87.143.216

За даа оросууд юм хийж гийгүүлэх нь юу л бол.

Avatar

Төиөр зам 2018-02-02 66.181.181.245

Бөөн ар оворийн хаалга ах дүү Болсон цус нь ойртож сэтгэц ялзарсан газар бол моноос мон

Avatar

Татагч 2018-02-02 202.72.245.206

ЗА ТЭГЭЭД ХУУЧИН ЛОКОМОТИВУУДАА БУДААД НИЙЛҮҮЛЭЭД БАЙСАН ШИГЭЭ БАЙВАЛ Ч ХЭРЭГ Ч ҮГҮЙ ДЭЭ ОДОО ТЭД ЧИНЬ НЭМЭР БИШ ГАЙ Л БОЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-02-02 202.179.31.90

Монголд мөнгө сэтгэл нь бхгүй.Авах идэх шунал л байна.

Avatar

Зочин 2018-02-02 27.123.212.140

Энэ Цогоог муу хэлээд байгаа хүмүүс яасан атаархуу юм бэ. Энэ хүн ямар ч байлаа төрийн ажлыг хийж байгаа. Тэгэх тусам Цогоо дүү улам шилэн болоод гарсан шийдвэрүүдийг нь нээлттэй байлгаарай. Ажил хийх гэхээр хийлээ гэх, хийхгүй байхаар хийсэнгүй гэх энэ зангаа Монголчууд минь л болих хэрэгтэй. Харин нэгнээ дэмжих хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2018-02-02 202.9.42.154

Дарваан хард атаарахсан хэн байв гэж ээ. Би энэ хүүхэдтэй 7 хүртэл цуг сурдаг байсан. Сурдаг гэж авах юмгүй 8 төгссөн л хүн 10 төгсөөгүйдээ!! юун Төмөр зам дэд сайд хийх в дээ. зальтай хүүхэд байсан. мэдээж нэг ангийн хүүхэдээ дэмжилгүй яахав даан ч төрд ажиллах хүн биш л дээ.

Avatar

Зочин 2018-02-02 150.129.141.42

Нэг ангид хамт сурдаг байсан хүүхдэд, нэг байрны найздаа, багын анддаа, хамаатан садныхандаа муулуулна гэдэг бол улс төрчийн хувьд тэгээд дуусаа л гэсэн үг шүү дээ. Дэндүү муу хүн гэдгийг нь л батлаад байгаа юм.

Avatar

Зочин 2018-02-02 43.243.161.23

Ёстой энэ дарваан Төмөр зам юу мэддийн. Баахан мэдээлэл авчаад тэрийгээ мэдлэг гээд ойлгоцон [Хориотой Үг] гар. Энэ мэтийг хурдан зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-02-02

IIM UULZALTAND DARVAAN KHARIIG BOLICHOOCH DEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж