БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр 67 нас хүрч байна. Авлига, хээл хахуул авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц зардуулсан зэрэг хэргээр буруутгагдсан тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш торны цаана сууж байна.
Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Пак Гын Хэд баярын мэнд хүргэж, Сөүл хотын Сочу дахь гэрийнх нь гадна олон иргэд цуглажээ.
Иргэд “Хайртай шүү, Пак Гын Хэ ерөнхийлөгч өө. Таньд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэсэн бичиг хадаж, догоор идээ зассан байна.
Ээжийнхээ эзгүйд тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэж ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн охин Пак Гын Хэ 2013 онд улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон ховор хувь тавилангийн эзэн юм.
Түүнийг буруутгасан хэргүүд улам даамжирч, олон холбогдогчтой болсноор шүүх хурал, байцаалтууд үргэлжилсээр байгаа билээ.
Ч.БОЛ
Эх сурвалж: http://news1.kr