Тамхи асаах гэж байгаад сэрэмж алдаж, 18 хүнийг дайрчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Тамхи асаах гэж байгаад сэрэмж алдаж, 18 хүнийг дайрчээ

Тамхи асаах гэж байгаад сэрэмж алдаж, 18 хүнийг дайрчээ

Шанхай хотын нэгэн дүүрэгт хийн баллон ачсан бүхээгтэй машины жолооч 18 хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Дайруулсан хүмүүсийн гурав нь хүнд гэмтсэн байна. Ослын улмаас машинд ачиж явсан хийн баллон дэлбэрч, гал гарсан аж.

Явган зорчигчид машин дайрах үед гарцан дээр зогсч байжээ. Жолооч зорчигчдыг дайрсны дараа мод мөргөж зогссон байна.

Цагдаа нарын мэдээлснээр бүхээгтэй машины жолооч тамхи асаах гэж байгаад хэдхэн секундэд анхаарал сэрэмж алдсанаас осол гаргажээ.

Шанхай хотын цагдаа нар осол гаргасан жолооч өмнө нь аюултай бодис тээвэрлэж явсан хэргээр саатуулагдаж байсныг тогтоосон байна. Ослын улмаас жолооч өөрөө бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж: Russiatoday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж