ЦЕГ үл таних дуудлагын талаар нягталж, шалгана гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ үл таних дуудлагын талаар нягталж, шалгана гэв

ЦЕГ үл таних дуудлагын талаар нягталж, шалгана гэв

 

Таны гар утсанд 268, 284, 473, 304 гэсэн эхлэлтэй, үл мэдэх тусгай дугаараас дуудлага ирсэн үү?

Хүмүүс сүүлийн үед “Хэд хоногийн өмнө тусгай дугаараас дуудлага ирлээ. Эргээд залгахаар авахгүй байна” гэсэн мэдээллийг хувийн цахим хаягаар олон нийтэд нилээд түгээх болжээ. Зарим хэрэглэгчид ‘Гаднаас ирж буй дээрх дуудлагад хариулбал их хэмжээний төлбөр шаардах, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах эрсдэлтэй’ тухай ч сануулсан байв. 

Иймд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрээс гар утас хэрэглэгчдэд ирж буй дээрх дуудлагатай холбоотой ямар нэгэн гомдол ирсэн эсэх, энэ нь иргэдэд хохирол учруулах магадлалтай юу гэдгийг тодрууллаа. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор албан ёсоор дуудлагын улмаас хохирсон иргэн байхгүй тул нийслэлийн Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Нягталж, шалгасны дараа албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн хариулт өглөө.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж