Өмнөд Африкт алтны гүний уурхайд 955 уурхайчин гацжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт алтны гүний уурхайд 955 уурхайчин гацжээ

Өмнөд Африкт алтны гүний уурхайд 955 уурхайчин гацжээ

Өмнөд Африкийн алтны гүний уурхайд цахилгаан тасарснаас болж уурхайн гүнд гацсан 955 уурхайчныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Уурхайчдыг түрүүчээс нь гаргаж эхэлжээ. 

Алтны уурхайн компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ аврах ажиллагаа явуулахын тулд цахилгааныг холбосон гэжээ. Тэдгээр уурхайчид лхагва гаригийн шөнөөс (2018.01.31) хойш уурхайн гүнд гацсан. Өмнөд Африк алтны олборлолтоор тэргүүлдэг боловч уул уурхайн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс ноцтой осол гарах нь элбэг байдаг гэнэ.

Уурхайчдын гацсан Беатрикс алтны уурхай Йоханнесбург хотоос 290 км-ийн зайд оршдог Велком хотод байдаг ажээ. Беатрикс гүний алтны уурхай нь газар дор 1000 гаруй метрийн гүнд баригдсан юм байна.

Уурхайд аврах ажиллагаа эхэлсэнтэй зэрэгцэн түргэн тусламжийн машинууд очсон байна. Уурхайн гүнд гацсан уурхайчдад өчигдөр /2018.02.01/ хоол, хүнс хүргэж өгчээ.

Хүчтэй шуурганы улмаас уурхайн орчмын цахилгааны шугамд гэмтэл гарснаас гүний уурхайд цахилгаан тасарсан байж болзошгүй гэсэн таамагбайгаа аж. 

2017 онд Өмнөд Африкт уул уурхайн 80 гаруй осол бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж