Хойд Солонгосын тамирчид олимпийн тосгонд байрлалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгосын тамирчид олимпийн тосгонд байрлалаа

Хойд Солонгосын тамирчид олимпийн тосгонд байрлалаа

Хойд Солонгосын тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс өнөөдөр /2018.02.01/ олимпийн наадам болох Пёнчан хотод ирлээ. Умардын 32 төлөөлөгчийн 10 нь тамирчин бол бусад нь албаны хүмүүс аж. Тэд Пёнчан хот дахь олимпийн тосгонд байрлаад байна.

Хойд Солонгосоос өмнө нь хоккейн багийн 15 эмэгтэй тамирчин өмнөдөд очсон бөгөөд одоогоор нийт 46 хүний баг олимпийн хотод ирээд байна

Энэ удаагийн олимпийн наадмын уран гулгалтын хосын төрөлд өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж буй Ким Жү Шиг, Ём Дэ Уг нар олны анхааралд өртсөөр хэвээр байгаа. 

Пёнчан хот дахь олимпийн тосгонд хэдийнэ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдын хөлд дарагдаад буй. Монголын тамирчдын хувьд энэ сарын 6-ны өдөр БНСУ-ыг зорино.

XXIII өвлийн наадам хоёрдугаар сарын 9-ний өдөр нээлтээ хийж, хоёрдугаар сарын 26-нд өндөрлөнө. 

 

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.naver.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж