Фидель Кастрогийн хүү сэтгэл гутралаас болж амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Фидель Кастрогийн хүү сэтгэл гутралаас болж амиа хорложээ

Фидель Кастрогийн хүү сэтгэл гутралаас болж амиа хорложээ

Кубын хувьсгалын удирдагч асан Фидель Кастрогийн хүү, 68 настай Фидель Ангел Кастро Диаз Баларт амиа хорлож, нас барсныг тус улсын мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.  

Энэ хэрэг өчигдөр өглөө /2018.02.01/ Хавана хотод болсон байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Кастрогийн хүү сэтгэл гутралд орсон байсан гэнэ.

Кубын ард иргэд Фиделито хэмээн нэрлэдэг байсан Фидель Ангел Кастро Диаз Баларт нь Кастрогийн ууган хүү ажээ. Тэрээр хуучин ЗХУ-д сургууль төгссөн бөгөөд цөмийн физикч мэргэжлээрээ ажиллаж байсан гэнэ. 

Кубын мэдээллийн хэрэгслээр болсон явдлын талаар "Сүүлийн хэдэн сарын турш сэтгэл гутралаас болоод сэтгэл зүйч эмч нарын зөвлөгөө авч байсан Фидель Кастро Диаз Баларт амиа хорлож нас баржээ” хэмээн мэдээлсэн байна.

Нас барахын өмнө тэрээр Кубын Үндэсний зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөх болон Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчөөр  ажиллаж байсан юм.

Фидель Ангел Кастро Диаз Баларт хэд хэдэн ном бичсэн бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд Кубыг төлөөлөн оролцдог байсан.

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро хамгийн олон жил засгийн эрх барьсан улстөрч байсан бөгөөд 2016 онд 90 настайдаа таалал төгссөн юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж