Тамирчид “Сэтгэлийн 1000 донор” аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Тамирчид “Сэтгэлийн 1000 донор” аянд нэгдлээ

Тамирчид “Сэтгэлийн 1000 донор” аянд нэгдлээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс сар бүрийн 3-нд тохиодог "Цус бэлэглэх өдөр"-ийг энэ сарын тухайд “Сэтгэлийн 1000 донор” уриа дор үргэлжлүүлж байна. Аянд энэ удаа жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Дэлхийн аваргын хүрэл медальт О.Насанбурмаа нарын тамирчид нэгджээ. 

“Сэтгэлийн 1000 үйлс” нийгэмд үйлчлэх ТББ хоёр дахь жилдээ эл санаачилгыг дэмжин ажиллаж байгаа аж.

Аяныг Д.Гүрсэд захиралтай “Прайд трейдинг” ХХК, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ дэмжин оролцохоо мөн илэрхийлжээ. Сарын аяны хүрээнд тус холбооны “Sprite league”-ийн тамирчид цусаа бэлэглэх аж.

Өнөөдөр мөн Н.Баасандамба, Д.Даваажаргал, Н.Алтантуяа нарын хүндэт доноруудад “Хүрэл донор” өргөмжлөл гардуулсан бол Б.Буянтогтох, А.Эрдэнэболд нарыг “Бахархлын тэмдэг 10”, Ж.Даваадагва, Ц.Наранбаатар нарыг “Бахархлын тэмдэг 20” тэмдгээр тус тус шагнаж, урамшууллаа.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж