"21000" шоуг Өмнөд Солонгост бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

"21000" шоуг Өмнөд Солонгост бэлтгэжээ

"21000" шоуг Өмнөд Солонгост бэлтгэжээ

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа “Нарантуул” худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, бизнес хатагтай С.Дэлгэр нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар Т.Батхүү тодорч, үзэгчдийн талархлыг хүлээж байсан.

Тэгвэл “21000” реалити шоуны шинэ энэ оны анхны дугаарыг уран бүтээлчид нь БНСУ-аас бэлтгэжээ.

Сөүл хотод 10 хонох хугацаанд 21000 воноор худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчдоор жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар тодорчээ. Тэд Сөүл дэх "Монгол таун"-ы ойролцоо “Хьюндэй резидес” зочид буудалд байрлан, нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгээс өгсөн хугацаанд халаасандаа хамгийн их мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, 3 сая воннтой (6 сая төгрөг) болно. 

21 мянган воноор Сөүл хотод хэрхэн амьдрах тухай нэвтрүүлэг цацагдсан цагаасаа үзэгчдийн сэтгэлийг татаж эхэллээ. 

Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адъяа нарт цуйвангийн гурил зуурах, цэцэг цэвэрлэх зэрэг ажлын даалгавар оногдох бөгөөд тэд өдөр бүр ямар нэгэн асуудалтай тулгарч байгаагаар нэвтрүүлэг үргэлжилнэ. 

БНСУ-аас хүргэж буй “21000” реалити шоуны шинэ дугаарыг нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн “25 дугаар суваг” телевизийн оройн хөтөлбөрөөр гаргаж байгаа аж. Шоуны ялагч ирэх долоо хоногт тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж