Харумафүжигийн ээж Ц.Мягмарсүрэн: Миний хүү буруугүй

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Харумафүжигийн ээж Ц.Мягмарсүрэн: Миний хүү буруугүй

Харумафүжигийн ээж Ц.Мягмарсүрэн: Миний хүү буруугүй

              

Харүмафүжи Д.Бямбадоржийн ээж Ц.Мягмарсүрэн өчигдөр /2018.02.01/ ‘Өнөөдөр’ сонинд өгсөн ярилцлагадаа хүүгийнхээ талаар ийн ярьжээ. 

Тэрбээр 2007 оноос хойш Японд амьдарч байгаа бөгөөд эх орондоо түр хугацаанд ирээд байгаа аж. 

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ жил зодог тайлах шийдвэр гаргасан ба энэ нь сүмочдын дунд гарсан үл ойлголцлоос үүссэн. Болсон явдал, хүүд нь тохиолдсон зүйлсийн талаар түүний ээж “Миний хүү буруугүй. Буруутгах юм хийгээгүй, хийх ч үгүй учраас тэр. Хүүгээ буруугүй гэж хаана ч нүүр бардам хэлнэ. Буруутай, мөнгөний ашиг сонирхолтой хүмүүсийн бай л болсон төдий. Бямбаа эх орон, монгол түмнийхээ нэр хүндийг хамгаалахын төлөө бүхнээ хайр найргүй золиосолсон, чадах бүхнээ хийсэн. Их ухаан гаргасан. Би хүүгээ худлаа магтаж байгаа юм биш шүү. Үнэн нь л энэ. Үүний цаана асар том асуудал бий. Өчүүхэн зүйлээс болж итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Өвгөн минь шүлгэндээ “Итгэл алдахыг үхсэнд тооц” гэж бичсэн байдаг. Энэ бол манай гэр бүлийн философи. Хэрэг гарснаас хойш манай гэр бүлийнхэн хэн нэгнийг буруутгаж, зөвтгөн ямар нэг юм ярилгүй, хүлээцтэй хандсаар өдий хүрсэн. Энэ талаар өөр юм хэлмээргүй байна. Хүмүүс өөрсдийнхөөрөө л дүгнэг. Хэлэх болоогүй. Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно. Хүү минь монгол түмнийхээ нэр хүндийг сэвтэхээс сэргийлж, зодог тайлчиаад байхад тэрний зөв, энэний буруу гэх нь илүүц. Монголчууд төдийгүй япончууд Бямбаад ямар их хайртай, хүндэтгэдгийг сая бүр их мэдэрлээ” хэмээсэн байна.

                                                                                                                Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж