Э.Амартүвшин Дуурийн театртаа дахин уригдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин Дуурийн театртаа дахин уригдлаа

Э.Амартүвшин Дуурийн театртаа дахин уригдлаа

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э. Амартүвшин Дуурь, бүжгийн эрдмийн театртаа дахин дуулахаар болжээ.

Тэрбээр одоо Монголдоо ирээд байгаа бөгөөд тус театрын шинэ дарга, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгстэй театрынхаа гоцлол дуучнаар ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. 

Э.Амартүвшин өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн сонгодог урлагийн томоохон театруудтай гэрээ байгуулан ажиллаж, Италийн тайзнаа Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулж, дуурийн эх орныг бишрүүлсэн билээ.

Сонирхуулахад, дуучин Э.Амартүвшин саяхан “2018 International Opera Awards"-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшсэн.

Дэлхийн дуурийн урлагийн ‘Opera Awards”-т түүнийг дэлхийн нөлөө бүхий театруудын хүсэлтээр анх удаа нэр дэвшүүлсэн ба ирэх дөрөвдүгээр сарын 9-нд шалгаруулалтын дүнг танилцуулах улаан хивсний ёслол Англид болох юм. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж