Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав

Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ олон байгаа тул Тусгаар тогтнолын ордон өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт 10.00 цагаас боллоо. Мөн 10.30 цагаас Монгол ардын намд элсэж буй шинэ гишүүдэд намын батлах гардуулав.

Мөн МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзсан бол яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна.

Мөн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 14:00 цагаас Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын тухай Эрдэм шинжилгээний хурал, "Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн уралдаан зэрэг болох ажээ.

МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав.

МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав.

МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж