Жүжигчин Б.Амарсайханых дөрвөн хүүхэдтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Амарсайханых дөрвөн хүүхэдтэй боллоо

Жүжигчин Б.Амарсайханых дөрвөн хүүхэдтэй боллоо

‘Marco Polo’  кинонд тоглож, анх удаа холливудын улаан хивснээ алхсан, жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран  өчигдөр /2018.02.01/ амаржиж, хосууд дөрөв дэх хүүхдээ өлгийдлөө. Хүүгээ төрүүлснээс хойш жил гаруйн дараа амаржиж, бүл нэмж буй нь энэ юм.

Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “Альфа” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа түүний багийнхны хийсэн “Итгэл” уран сайхны кино дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ. Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн С.Уран “Финпрактик консалтинг” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Гэр бүлд нь сайн сайхныг хүсье. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж