Оросын импрессионист урлагийн музей эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Оросын импрессионист урлагийн музей эрэлттэй байна

Оросын импрессионист урлагийн музей эрэлттэй байна

Москва хотын Соёлын газрын орлогч дарга Владимир Филипповын хэлснээр Оросын импрессионист урлагийн музей ихээхэн эрэлттэй байгаа ажээ. Түүний хэлснээр музей үзсэн үзэгчдийн 95 хувь нь дахин ирэх хүсэлтэй байдаг гэнэ. 

Москва хотын Соёлын газрын тооцоогоор нийслэл хотын иргэдийн 28 хувь нь чөлөөт цагаараа музей, театр, үзэсгэлэн гээд соёл, урлагийн арга хэмжээнд заавал очдог байна. 

Оросын импрессионист урлагийн музейг үндэслэгч, урлагийн бүтээл цуглуулагч Борис Минцийн хэлснээр 2018 онд музейн захиргааны зүгээс олон сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээг зохиохн байгуулахаар төлөвлөжээ. 

Тухайлбал, энэ долоо хоногт музейд “Эхнэрүүд” нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байгаа бөгөөд түүнд Илья Репин, Борис Кустодиев, Игорь Грабарь зэрэг Оросын алдартай 40 гаруй зураачийн эхнэрүүдийн хөрөг тавигдах ажээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж