Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ

Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ

2018 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны цагаан сарын баярын хэвийн боовны үнээс 2.4 хувь буюу 50 төгрөгөөр өссөн байна. 21 ширхэгтэй хэвийн боовыг зах дээр хамгийн дээд үнэ нь 46200 төгрөг, хамгийн доод үнэ нь 39900 төгрөгөөр худалдаалж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж