Ньюс хөтөч: Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.02.02-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна

Ньюс хөтөч: Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой  тохиож байна

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1893.02.02 Их жанжин Дамдины Сүхбаатар энэ өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат Дамдины гэрт мэндэлжээ.

2016.02.02 Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан бөгөөд саналаа тухайн намуудад хүргүүлэхээр тогтсоны дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж, нэгдэх саналыг албан ёсоор гардуулжээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ИХ ЖАНЖИН д.сҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙ өнөөдөр тохиож байна. ойн ХҮРЭЭНД дараах арга хэмжээг зохион байгуулах ажээ.

  • 10:00 Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар Тогтнолын ордонд болно.
  • 10:30 Намд гишүүн элсүүлэх ёслолтой. Тусгаар Тогтнолын ордонд
  • 11:00 Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүлээн авч уулзана.
  • 11:30 Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
  • 14:00 Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын хувьсгалын тухай Эрдэм шинжилгээний хурал болно.
  • 14:00-20:00 "Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээнтэй.

09.00

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын II сургуульд очиж ажиллана.
  • Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын бүтээгдэхүүн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй арга хэмжээ болно.

09.30

  • Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж Дээд шүүх үзжээ.

11.00

  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Казахстаны ард түмэндээ хандсан ээлжит илгээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд зарласантай холбогдуулан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин хэвлэлийн бага хурал зарлав.

11.30

  • Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын үр дүн, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх шаардлага, мэдэгдэл, Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сар шинийн баяртай холбогдуулан хотын даргын гаргасан захирамжийн талаар Замын цагдаагаас мэдээлэл хийнэ.

19.00

  • Монголын сагсан бөмбөгийн холбооны (MBA) 19 дэх удаагийн Дээд лиг Спортын төв ордонд нээлтээ хийнэ.

19.00

  • “Монгол бөхийн өргөө”-г байгуулсны 20 жилийн ойд зориулсан “Хийморь далласан аялгуу” бөхчүүдийн урлагийн цэнгүүн ‘Бөхийн өргөө’-нд болно.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж