Вьетнамын иргэний агаарын тээврийн Вьетжет компани БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгийн баг тамирчдыг бикинитэй, хагас нүцгэн үйлчлэгч бүсгүйчүүдээр угтуулсны төлөө тэднээс уучлал гуйжээ.
“Вьетжет” компанийн гүйцэтгэх захирал Нгуен Ти Пуон Тао Азийн хөлбөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн баг тамирчдыг угтахдаа бэлтгэлгүй байсныхаа төлөө уучлал гуйсан аж. Өсвөрийн хөлбөмбөгийн баг тамирчдыг угтаж буй онгоцны үйлчлэгч хагас нүцгэн бүсгүйчүүдийн зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйдаа олны эгдүүцэл, бухимдлыг төрүүлсэн бөгөөд зарим хэрэглэгчид үүнийг компанийн хямдхан маркетинг хийх арга ядсан арга гэж шүүмжилжээ.
Фэйсбүүк цахим сүлжээний нэгэн хэрэглэгч “Вьетжет”-ийн энэ үйлдлийн талаар “Хямд маркетингийн арга ядсан, бүдүүлэг арга төдийгүй хөлбөмбөгийн тамирчид болон зорчигчдыг туйлын эвгүй байдалд оруулсан” гэж бичжээ.
Энэ хэргийн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлсний дараа Вьетнамын Тээврийн сайд нислэгийн аюулгүй байдалд саад учруулж мэдэх тун ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, ййм явдал тохиолдсонд уучлал гуйсан байна.
Эх сурвалж: Koreatimes