Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг шуугиулсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө уг киног Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл тус киноны уран бүтээлчид дахин нэгдэж “Амьдрал” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна.
Сонирхуулахад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдрал” бол “Ларьдма” киноны хоёрдугаар анги биш. Өөр нэгэн эмэгтэйн амьдралыг хүүрнэсэн тэс өөр зохиол. Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Киногоо гарсны дараа олон улсын фестивальд сойх бодол бий” гэжээ.
Киноны гол дүрийн бүсгүйчүүд Dharma нэртэй кино компани үүсгэн байгуулж, кино урлагийн салбарт өрсөлдөхөө дуулгалаа. Харин ‘Амьдрал’ киноны зураг авалт өнгөрсөн зунаас эхэлсэн бөгөөд ирэх сарын 2-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ.