Ан Сан Су Чигийн байшинд шатдаг бөмбөг тавьсан байжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чигийн байшинд шатдаг бөмбөг тавьсан байжээ

Ан Сан Су Чигийн байшинд шатдаг бөмбөг тавьсан байжээ

Мьянмарын төрийн зөвлөх Ан Сан Су Чигийн Янгон дахь зуслангийн харшид шатдаг бөмбөг тавьсан байсан талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Гэхдээ халдлагын үеэр Ан Сан Су Чи тэнд байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ.

Нобелийн энхтайвны шагналт, Мьянмарын Ардчиллын төлөө тэмцэгч асан Ан Сан Су Чиг Хунтын засгийн газрын тушаалаар энэ зуслангийн байшинд 15 жил гэрийн хорионд байлгаж 2010 онд сулласан юм. Мьянмарын де-факто лидер Ан Сан Су Чи Исламын шашинт рохинжа угсаатны эсрэг засгийн газраас явуулж буй мөрдлөг, хавчлагыг зогсоох арга хэмжээ аваагүй, цэргийнхний явуулж буй “угсаатны цэвэрлэгээ”-г өөгшүүлэн дэмжсэн гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Ан Сан Са Чигийн засгийн газар тус улсын баруун Рахинэ мужид рохинжа иргэдийн эсрэг мөрдлөг, хавчлага явуулж байна гэдэг олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийг эрс үгүйсгэсэн.

Эх сурвалж: CNN  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж