ОХУ ганц хүний төлөө БНАСАУ-д санал авах байр нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

ОХУ ганц хүний төлөө БНАСАУ-д санал авах байр нээнэ

ОХУ ганц хүний төлөө БНАСАУ-д санал авах байр нээнэ

Хойд Солонгост амьдардаг ОХУ-ын нэг л иргэн бий гэнэ. Түүнийг Владимир Ли гэдэг. Зөвхөн түүнд зориулж Оросын засаг захиргаа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрыг БНАСАУ-ын нийслэл Пхеньян дахь Элчин сайдын яамны байранд нээхээр болжээ.

Владимир Ли Камчаткад төржээ. Түүний эцэг Хойд Солонгос хүн бөгөөд 1950-аад онд бизнесийн ажлаар Орост очоод байхдаа нутгийн бүсгүйтэй танилцаж, гэр бүл зохиожээ. Ажил нь дуусмагц тэрбээр эхнэр, хүүгээ аваад нутаг буцаж, төрөлх Вонсан боомтдоо төвхнөсөн байна. Владимир тэнд бага насаа өнгөрүүлжээ.

Нөхөр нь нас барсны дараа Владимирын ээж ОХУ руу буцсан боловч Владимир Хойд Солонгост үлдсэн байна. Тэрбээр орон нутгийн жижиг театрын жүжигчин бүсгүйд сэтгэл алдарч, гэр бүл болжээ. Хүүхдүүд нь том болоод Орост сурахаар явсан, өдгөө эмээтэйгээ амьдардаг гэнэ. Владимир өөрөө Оросын иргэн хэвээр боловч Хойд Солонгост үлдэх замыг сонгожээ.

Владимир сонгуулийн санал авах өдөр Вонсан дахь гэрээсээ 200 км зам туулж, Пхеньянд хүрэх гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж