Ардчилсан намын удирдлагууд Булган явжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын удирдлагууд Булган явжээ

Ардчилсан намын төв байранд маргаантай дүүргүүдийн ротацийн сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй хэсэг гишүүн суултаа үргэлжлүүлж байна. Тэдэн дээр Дархан-Уул аймгийн гишүүд нэмэгдэж суухаар болсон аж. Энэ талаар тодруулахаар Ардчилсан намын төв байранд очсон ч тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга нартайгаа Булган аймагт ажиллахаар явжээ. Тэд Анхан шатаа сонсох аяныг үргэлжлүүлэхээр тийн явсан бөгөөд ирэх долоо хоногт ирэх гэнэ. Зөвхөн хүний нөөц хариуцсан нарийн бичгийн дарга О.Ургамалцэцэг л нийслэд үлдсэн байна.
Харин суулт зарласан гишүүдэд хариугаа намын Хяналтын хорооноос авахыг тэд зөвлөжээ. Хяналтын хорооны дүгнэлтээс өмнө намын удирдлага хариу өгөхгүй гэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж