“Гэмт хэргийн цагаан ном”-ыг эмхэтгэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

“Гэмт хэргийн цагаан ном”-ыг эмхэтгэн гаргалаа

“Гэмт хэргийн цагаан ном”-ыг эмхэтгэн гаргалаа

Дэлхийн олон улс оронд Гэмт хэргийн цагаан ном буюу “White paper crime book”-ыг жил бүр гаргадаг. Тэгвэл Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Монголын криминологичдын холбоотой хамтарч гэмт хэргийн статистик мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдал, шалтгаанд дүн шинжилгээ хийсэн суурь судалгааны ажлын эмхэтгэл “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргажээ.

Судалгаанд суурилсан тодорхой арга, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулах бодит шаардлагад үндэслэн “Гэмт хэргийн цагаан ном”-ыг бүтцийн хувьд цоо шинээр томьёолон гаргасан байна. Япон, АНУ, ХБНГУ зэрэг оронд энэхүү номыг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг зөвхөн санхүү, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, архины зохисгүй хэрэглээ, нийгмийн байдал гэх мэт явцуу хүрээгээр тодорхойлдог аж. Цаашид энэхүү номыг жил бүр эрхлэн гаргахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж