Хүүхэд болгон 20 мянга авахгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Хүүхэд болгон 20 мянга авахгүй

Хүүхэд болгон 20 мянга авахгүй

Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ.

“Улсын төсөвт 2018 онд хүүхдийн мөнгө олголтод нийт 164 мянган тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой мөнгө юм. Өчигдөр хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан. Монгол Улс  нийт 1 сая 30 орчим мянган хүүхэдтэй. Үүний 678 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авахаар цаана нь 300 гаруй мянган хүүхэд 20 мянган төгрөгийг авахгүй байна гэсэн үг. Учир нь Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.  Харин 2018 оны хоёрдугаар улирлаас бид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн мөнгийг нийт 800 орчим мянган хүүхдэд олгоно” гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяр мэдээллээ.

Хэрвээ таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгийг авахгүй гэдгийг албаныхан хэлсэн юм.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж