“Check my service” аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

“Check my service” аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлжээ

“Check my service” аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлжээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд иргэд гар утсандаа “CHECK MY SERVICE” аппликэйшныг суулгаж, цахим хаягаараа UB1200.mn цахим хуудсанд хувийн мэдээллээ нэг удаа бүртгэн оруулснаар гар утсанд хадгалагдах юм. Иргэд CHECK MY SERVICE аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ гаргахдаа холбогдох зураг, файл хавсарган богино хугацаанд хэзээ ч хаанаас ч хандах боломжтой юм. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариуг өгч байхаар болжээ. Ухаалаг утас бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон. Төрийн ажлыг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс цахим технологиор, хялбар байдлаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг болох ажлын эхлэл энэ болж байна.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж