Хонконгийн хууль тогтоогчид зааны соёог худалдаалахыг хориглох тухай хууль баталжээ. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид энэхүү хууль бус худалдаа зааны тоо толгой хэдхэн жилийн дотор эрс багассаныг хэлж байгаа юм. Хятад улс энэ оны эхээр дээрхтэй адил арга хэмжээ авсан юм. Хонконг 2021 он гэхэд зааны соёо худалдаалдаг хууль бус наймааг бүрмөсөн таслан зогсоохоор төлөвлөж байгаа юм.
Хонконгийн парламентын ордны гадна амьтны эрхийн төлөө тэмцэгчид “Та нарт зааны ясан савх үнэхээр хэрэгтэй гэж үү?” гэсэн лоозон барьж жагссан байна.
Амьтны эд эрхтний наймаа цэцэглэн хөгжсөн хар захыг хаах нь энэ амьтныг хамгаалах цорын ганц арга юм” хэмээн Авааз группын Берт Уондер ярьж байна.
Хонконгод ийм хууль бус наймаа 150 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд хамгийн том хар зах гэж тооцогддог.
“WildAid” байгууллагын мэдээлснээр 1989 онд зааны соёог худалдаалахыг олон улсад хориглох үед хуучин Их Британийн колони байсан Хонконгоос 670 тонн зааны соёо хураагдсан билээ.
2017 оны долдугаар сард Хонконгийн хар захаас 7.2 тонн зааны соёо хураасан юм.
Эх сурвалж: BBC