Барилгын полтехникийн коллежийн сургалт муудсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Барилгын полтехникийн коллежийн сургалт муудсан гэжээ

Барилгын полтехникийн коллежийн сургалт муудсан гэжээ

Барилгын политехникийн коллежийн талаарх гомдол  хотын удирдлага болон НХХЯ-нд багагүй ирдэг аж. Гэсэн ч эрх баригчдын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдлыг багш ажилчдын зүгээс тавих болжээ.  Тодруулбал, муу удирдлага зохион байгуулалтгүй үйл ажиллагаанаас үүдэн тус сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар муудаж байна гэсэн гомдолыг тус сургуулийн багш, сурагчдаас тавих болжээ.  Сургуулийн удирдлагын бүтэц томорч,  гурван захирал, гурван нягтлан, гурван албаны дарга томорсон, 80 багшид 30 дарга оногдон байгааг анхааралдаа авах хүсэлтийг тэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд гаргасан байна. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.

Учир нь сургуулийн захирал багш ажилчдаа хүлээн авч уулздаггүй, тойрон хүрээлэгчдийнхээ хов живээр ажлаа хийж байгаад багш сурагчид гомдол мэдүүлэх болоод уджээ. Сургалтын чанар муудаж байгаа шалтгаан нь багш нараа дарамтлан ажлаас нь шахаж гаргадаг, мэргэжлийн багш нарын хүртээмж бага болсонтой холбоотой гэнэ. Сургалтын дадлагын хичээл материалгүйгээс дадлага хичээл орохгүй, сургалтын санхүүжилтийн асуудал бүрхэг болсон, шалгах шаардлага асуудал олон байгааг Барилгын политехникийн коллежийн багш нар ярьж байна. Тиймээс засаг төр, харицсан яам, агентлаг байгаа бол энэ асуудалд анхаарлаа хандуулахыг багш, сурагчид хүсч байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж