ЭЕШ-ын онлайн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын онлайн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ

ЭЕШ-ын онлайн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны онлайн бүртгэл энэ сарын 5-нд 09:00 цагаас орон даяар эхлэх гэнэ. “2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.  Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэлт эхлэх  өдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлнэ гэж Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.

САНАМЖ:

  • Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
  •  Шалгалтын бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 18:00 цагаас 00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж