Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийг битүүмжилсэн гэдэг нь худлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийг битүүмжилсэн гэдэг нь худлаа

Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийг битүүмжилсэн гэдэг нь худлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүү барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэргийг Олон улсын арбитрын шүүх хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл цацагдаад буй.

Энэ шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн нөлөөлөх талаар тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн “Үйлдвэрийн үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг үр дагавар дагуулахгүй” гэдэг тайлбар хийлээ.

Харин Хууль, зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдэг 2013, 2014 оны үед эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа.  Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Үлдсэн нь алданги,  торгууль, хүү гэсэн юм бий. “Эрдэнэт” үйлдвэр  “Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал. Өмнөх эрх баригчдын үед ч яригдаж л байсан.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулах юм хийгдээд, ажлын хэсэг байгуулаад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан юм билээ. Маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын асуудал” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж