“Парис-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн аварга Туркийн Ясемин Адар улсынхаа 2017 оны шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшсэн байна. Өдгөө 26 настай тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс гадна ЕАШТ, Исламын шашинтай орнуудын наадам, Йон Корнеану, Дан Колов, Яшар Догу гээд зургаан тэмцээнд аваргалжээ. Туркийн “Milliyet” сэтгүүл 1954 оноос хойш олон нийтийн санал асуулгыг үндэслэн улсынхаа шилдэг тамирчинг тодруулдаг уламжлалтай. Харин 2017 оноос эхлэн шилдэг эмэгтэй тамирчинг тодруулахаар шийдвэрлэсэн байна. 64 жилийн хугацаанд чөлөөт бөхийн төрлөөр Хамит Каплан 1956, Ахмет Айик 1967, Таха Акгуль 2016 онд Туркийн шилдэг тамирчнаар тодорсон байдаг.
Эх сурвалж: МЧБХ